English version of this Privacy Policy →
Сүүлд шинэчилсэн: 2026.09.11. Энэхүү бодлого нь mnCollab платформ ямар мэдээлэл цуглуулдаг, хэрхэн ашигладаг, бүтээгч ямар эрхтэйг тайлбарлана.
Бид зөвхөн платформууд (YouTube, Facebook, Instagram, Twitch) дээр нийтэд нээлттэй байгаа статистикийг цуглуулдаг: сувгийн нэр, дагагч болон үзэлтийн тоо, нийтийн профайлын мэдээлэл. Хувь хүний нууц мэдээлэл — утасны дугаар, гэрийн хаяг, төлбөрийн мэдээлэл зэргийг огт цуглуулдаггүй.
Бүтээгч өөрийн зөвшөөрлөөр акаунтаа холбоход бидний хадгалах мэдээлэл платформоос хамаарна:
Token-ийг гуравдагч этгээдэд хэзээ ч дамжуулахгүй. Бүтээгч самбараасаа хүссэн үедээ холболтоо цуцалж болох бөгөөд тэр үед token цуцлагдаж устах ба түүгээр авсан үзэгчийн дата мөн устана. Нийтийн эх сурвалжаас хэмжсэн үзүүлэлт (дагагч, үзэлт, ★ оноо) зөвшөөрлөөс хамаардаггүй тул хэвээр үлдэж, профайл чансаанд байсаар байна.
mnCollab нь YouTube API Services ашигладаг. Бид нийтэд нээлттэй сувгийн болон бичлэгийн статистикийг унших, мөн зөвхөн бүтээгч өөрийн YouTube акаунтаа холбох үед тухайн акаунт ямар сувгийг эзэмшдэгийг батлах (youtube.readonly эрх) зорилгоор YouTube Data API-г ашигладаг. YouTube Analytics API-г ашигладаггүй.
mnCollab-ыг ашигласнаар та YouTube-ийн үйлчилгээний нөхцөлийг дагахыг зөвшөөрч байна. Google-ийн API-аар авсан өгөгдлийг Google-ийн нууцлалын бодлогын дагуу боловсруулна.
Хандалтыг цуцлах. mnCollab-ын самбараасаа цуцлахаас гадна та Google-ийн аюулгүй байдлын тохиргооны хуудаснаас mnCollab-ын хандалтыг хүссэн үедээ хасаж болно. Тэндээс хасахад цаашид хандах эрх тэр даруй зогсоно; серверт хадгалагдсан датаг мөн устгуулахыг хүсвэл дата устгах хуудсандээрх аргуудын аль нэгийг ашиглана уу.
Хязгаарлагдмал хэрэглээ (Limited Use). mnCollab нь Google-ийн API-аас хүлээн авсан мэдээллийг ашиглах болон бусад апп руу дамжуулахдаа Google API Services User Data Policy-г, түүний дотор Limited Use шаардлагыг дагана. Бид энэ өгөгдлийг зар сурталчилгаанд ашиглахгүй, худалдахгүй, мөн аюулгүй байдал, хуулийн шаардлага, эсвэл бүтээгчийн тодорхой зөвшөөрлөөс бусад тохиолдолд хүн уншихыг зөвшөөрөхгүй.
Таны мэдээллийн, ялангуяа дээр дурдсан Google хэрэглэгчийн өгөгдөл болон token-ий нууцлалыг хамгаалах аюулгүй байдлын журам мөрддөг:
Аюулгүй байдлын талаар асуулт байвал info@mncollab.com хаягаар холбогдоно уу.
Брэнд бүртгүүлэхэд оруулсан мэдээлэл — нэр, лого, вэб хуудас — платформ дээр нийтэд харагдана. Брэнд, бүтээгчийн хоорондын бүх харилцаа платформ дотроо явагддаг: санал болон мессежийн агуулга зөвхөн илгээсэн брэнд болон хүлээн авсан бүтээгчид харагдах бөгөөд гуравдагч этгээдэд дамжуулагдахгүй.
Мэдээллийг платформуудын албан ёсны API (жишээ нь YouTube Data API) болон нийтэд нээлттэй профайлуудаас авдаг. Мөн зарим нийтийн статистикийг гараар оруулдаг.
Цуглуулсан мэдээллийг бүтээгчдийн чансаа, статистикийг нээлттэй харуулах зорилгоор ашиглана. Ирээдүйд бүтээгч, брэндийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Сайт зөвхөн үйл ажиллагааны cookie ашигладаг: нэвтрэлтийн session cookie, Facebook-ээр нэвтрэх үеийн богино хугацааны аюулгүй байдлын cookie, таны сонгосон хэл, энэ төхөөрөмж дээр дагаж буй бүтээгчдийн жагсаалт. Хэрэглэгчийг хянах болон зар сурталчилгааны cookie огт байхгүй.
Бүтээгч та өөрийн мэдээллийг засуулах, шинэчлүүлэх, устгуулах, мөн профайлаа баталгаажуулах хүсэлтээ info@mncollab.com хаягаар гаргаж болно. Хүсэлтийг ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэнэ.
Бүтээгчид платформынхаа нийтийн хэсэгт (сувгийн тайлбар, бичлэгийн тайлбар, профайлын био) хамтын ажиллагааны имэйл хаягаа өөрсдөө нийтэлсэн байдаг. Бид эдгээр хаягийг цуглуулж, платформын танилцуулгыг нэг удаа илгээхэд ашиглаж болно. Хаяг бүрийг хаанаас авсныг бүртгэдэг.
Дахин имэйл авахыг хүсэхгүй бол хариу бичихэд л хангалттай — бид бүртгэлээс тань хасна. Долоо хоногийн мэдээг захиалсан хаягуудыг тусад нь хадгалдаг бөгөөд захидал бүрд цуцлах холбоос байна.
Платформыг ажиллуулахад дараах гуравдагч талын үйлчилгээг ашигладаг: Supabase (өгөгдлийн сан, файл хадгалалт), Vercel (хостинг), Resend (имэйл илгээлт), Google болон Meta (нэвтрэлт, статистикийн API). Эдгээрийн сервер Монгол Улсаас гадна байрладаг тул таны мэдээлэл хилийн дамнан дамжина. Тус бүр өөрийн нууцлалын бодлого, боловсруулалтын гэрээгээр хүлээсэн үүрэгтэй.
Нийтийн статистикийг бүтээгч чансаанд байх хугацаанд хадгална. Холболтын token, түүгээр авсан демографик болон статистик датаг холболт цуцлагдмагц шууд устгана; нийтийн эх сурвалжаас хэмжсэн үзүүлэлт хэвээр үлдэнэ. Гэрээний бүртгэлийг нотлох баримтын шаардлагаас хамаарч хадгална — талууд өөрсдийн хуулбарыг имэйлээр авсан байдаг. Холбоо барих хаягийг татгалзах хүсэлт ирэх хүртэл хадгална.
Платформ дээр цахим гэрээ байгуулбал гарын үсгийн зураас, гарын үсэг зурсан огноо, цаг, IP хаяг, хөтчийн мэдээлэл, агуулгын хэшийг хадгална. Эдгээр нь маргаан гарсан үед баримт бүрэн бүтэн байсныг гэрчлэх зорилготой бөгөөд зөвхөн гэрээний талууд, эрх бүхий байгууллагын шаардлагаар гаргаж өгнө.
Бид Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зарчмуудад — зөвшөөрөл, зорилгын хязгаарлалт, мэдээллийн багасгалт — нийцүүлэн ажиллана. Бүтээгч бүрийн зөвшөөрлийн эх үүсвэрийг өгөгдлийн санд (creators хүснэгтийн consent_source талбар) бүртгэдэг.