Бүтээгч зөвшөөрлөө өгч акаунтаа холбоход mnCollab нь тухайн холболтын OAuth token болон холболтоор ирсэн нэгдсэн датаг хадгалдаг. Энэ нь Google / YouTube-д ч, Facebook, Instagram-д ч адилхан хамаарна. Та дараах аргуудын аль нэгээр датагаа бүрэн устгуулж болно.
Тодруулбал: YouTube холболтын хувьд хандалтын болон сэргээх token, олгогдсон эрх (youtube.readonly), холбосон сувгийн ID, нэр, хаяг, зургийг хадгална. Facebook эсвэл Instagram холболтын хувьд үзэгчдийн нэгдсэн демографик, газарзүй, оролцооны үзүүлэлтийг нэмэлтээр хадгална. Бид таны нууц үг, харилцагчийн жагсаалт, бичлэг, эсвэл хэрэглэгч тус бүрийн датаг хэзээ ч хадгалдаггүй.
Нийтийн эх сурвалжаас хэмжсэн үзүүлэлт — дагагчийн тоо, үзэлт, бичлэгийн гарчиг, чанарын оноо — нь холболтын хэсэг биш тул холболтоо цуцлахад устдаггүй. Чансаанаас бүрмөсөн гарахыг хүсвэл 3-р аргыг ашиглана уу.
Бүтээгчийн самбар (Dashboard) → Холболтууд хэсэгт очиж тухайн холболтын хажуугийн «Цуцлах» товчийг дарна. Token тэр даруй устана — Google-ийн token-ийг Google дээр мөн цуцална — түүнчлэн тэр холболтоор авсан үзэгчийн дата устана. Google/YouTube ба Facebook/Instagram хоёрт адил ажиллана.
Google/YouTube-ийн хувьд myaccount.google.com/permissions хаягаас mnCollab-ийг хасна. Facebook/Instagram-ийн хувьд Facebook → Settings & Privacy → Settings → Business Integrations хэсгээс хасна. Ингэснээр цаашид хандах эрх тэр даруй зогсоно. Дараа нь доорх 3-р аргаар бидэнд мэдэгдвэл серверт хадгалагдсан датаг мөн устгана.
info@mncollab.com хаяг руу холбогдсон акаунтынхаа нэрийг бичиж илгээнэ. Хүсэлтийг ажлын 5 өдөрт багтаан биелүүлж, хариу мэдэгдэнэ.